Чөлөөт бөх: Чамизо допингоор ДАШТ-ий медалиа хураалгана

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Италийн чөлөөт бөхийн шигшээ багийн Куба легионер, дэлхийн хошой аварга Франк Чамизо допинг хэрэглэсэн нь тогтоогдож, 2022 оны Белградын ДАШТ-ий хүрэл медалиа хураалгах болжээ.

Ингэснээр 74 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаад түүнд ялагдсан Туркийн Сонер Демирташ дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо. Одоогийн байдлаар Чамизод ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байна. Олимпын наадам ойртсон үед Парис явж чадахгүй болох магадлал өндөр байгаа юм.

Эх сурвалж: Туркийн спорт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top