Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
Өнөөдөр манай дөрвөн тамирчин эхний тулаанаа хийх юм.
50 кг жинд Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузтай 16:30 цагаас A рингэнд тулалдана.
57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай 18:00 цагт B рингэнд тулалдана. Ялахад Казахстаны тамирчинтай таарна.
52 кг О.Есүгэн Тайландийн Preedakamon Tintabthai-тай 20:40 цагаас А рингэнд тулалдана. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 16-д таарч манай тамирчин ялагдаж байжээ.
54 кг жинд М.Энхжаргал vs Вьетнамын Thi Kim Anh-тай 22:00 цагаас Б рингэнд тулалдана.
Сэтгэгдэл ( 0 )