Боксын ДАШТ: М.Намуун эхний тулаандаа ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өнөөдөр манай хоёр тамирчин эхний тулаанаа хийлээ.  

50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузыг 5:0 ялсан.

Түүний дараа 57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай гарч ирлээ. Өгөө аваатай сайхан тулаан болсон ч колумб тамирчин илүү ажиллагаатай байлаа. Түүний хүчтэй цохилтууд илүү байндаа тусаж байв. Эхний хоёр үед оноогоор дутуу явсан М.Намуун сүүлийн үед оноогоо нөхөх гэж довтолсон ч ялж чадсангүй. 0:5 ялагдав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.85.224) 2023 оны 03 сарын 16

Sain ohin bn shuu. Turshilga joohon dutuu tsohiltiin tehnik joohon sul yaralzsan saihan hudulguun orj garsan yum ni dutchihlaa hicheeh yum bol udahgyi garch ireh bn shuu hicheegeeree. Gol ni duud abyas bn shuu.

0  |  0
mgl(106.154.7.85) 2023 оны 03 сарын 16

uilah gej ochson yum baih daa ⁉︎

0  |  0
үнэн(64.119.16.136) 2023 оны 03 сарын 16

Тойрч гүйгээд оноо аваад байдаг хөөрхөн хожчихдог байсан чинь яачиваа Намуунаа, гүрийж өөдөөс н нь очоод цохиулаад байхын. Америк тивийн хар эрлийз боксчидтой тулж зодолддоггүйшт. Явахгүй тойроод тоншоод л гүйгээд байх басын

0  |  0
Top