Боксын ДАШТ: О.Есүгэн Таиландын боксчныг яллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
 


Өнөөдөр (2023.03.16) манай гурван тамирчин эхний тулаанаа хийлээ.  50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузыг 5:0 ялсан. 57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай таарч, 0:5 ялагдав.

Оройн хэсэгт 52 кг-ын жингийн О.Есүгэн Тайландийн Preedakamon Tintabthai-тай тулалдсан. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 16-д таарч манай тамирчин ялагдаж байжээ.
 

Ширүүн, хүнд тулаан боллоо. Таиланд бүсгүй урагш явж, идэвхтэй ажилласан ч манай тамирчны цохилт илүү оновчтой, жинтэй байв. Сүүлийн үед таван онооны илүүтэй орсон О.Есүгэн тулааныг удирдсаар 4:1 оноогоор эхний ялалтаа байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top