
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өчигдөр манай дөрвөн тамирчин эхний тулаанаа хийлээ.

50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузыг 5:0 ялсан.

57 кг жинд М.Намуун Колумбын Арболеда Мендозатай таарч, 0:5 ялагдав.

52 кг-ын жингийн О.Есүгэн Тайландийн Preedakamon Tintabthai-тай тулалдаж, 4:1 оноогоор эхний ялалтаа байгууллаа.

54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын Thi Kim Anh-тай сугалаа таарч, 5:0 эхний ялалтаа авлаа.

Ийнхүү эхний өдөр тулалдсан манай 4 тамирчнаас гурав нь яллаа.

















.jpg)
.jpg)








Сэтгэгдэл ( 0 )