Гүржийн хөлбөмбөгийн холбооноос энэ сард болох шигшээ багийн хоёр тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.
Гүржийн шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Монголын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бол 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм.
Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөнө.
Хоёр тоглолт хоёулаа Батуми хотын шинэ цэнгэлдэхэд явагдах юм. Гүржийн баг 20-нд Тбилисид цугларч, бэлтгэлдээ гарна.
Гүржийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль дараахь тоглогчдыг дууджээ.
Хаалгач: Георгий Лория ("Анортосис",Кипр), Георгий Мамардашвили ("Валенси", Испани), Лука Гугешашвили ("Карабах", Азербайжан).
Хамгаалагч: Гурам Кашия ("Словани",Словак), Отар Какабадзе ("Краков", Польш), Давид Хочолава ("Копенгаген", Дани), Соломон Кверквелия ("Нефтчи", Азербайжан), Ираклий Азаров ("Црвена Звезда", Серби), Георгий Гохолеишвили ("Шахтер", Украин), Жими Табидзе ("Динамо", Гүрж), Саба Сазонов ("Динамо", ОХУ), Лаша Двали ("Апоэль", Кипр), Георгий Цитаишвили ("Лех", Польш)
Хагас хамгаалагч/довтлогч: Ника Квеквескири ("Лех", Польш), Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж), Лука Гагнидзе ("Динамо", ОХУ), Георгий Абурджания ("Хил Висенте", Португал) ), Георгий Чакветадзе ("Словани", Словак), Саба Лобжанидзе ("Карагумрук", Турк), Зурико Давиташвили ("Бордо", Франц), Хвича Кварацхелия ("Наполи", Итали), Георгий Микутадзе ("Мец", Франц) , Давид Волков ("Сабах", Азербайжан), Георгий Беридзе ("Анкарагуджу", Турк), Буду Зивзивадзе ("Карлсруэ", Герман).
Сэтгэгдэл ( 10 )
Хүүхдүүддээ урамын үг хэлэхын оронд сонин юм бичих юмаа.Туршлага сууна шдээ .Хүүхдүүддээ амжилт хүсье Сайн яваад ирээрэй.
Yanada hedeer hojigdoh bol?
ichmeer yma yah gj togloh gj bga deer ued kazah. maldiviin aral gj suraggui baguudad l 15;0 hojigdoj baisan onigootoi dun garna uls orond chin bas ner nuur baimaardaa
Шууд Норвегтэй тоглох байсан юм
Хөлбөмбөгөө хөгжүүлээрэй гэж өгсөн асар их мөнгийг Элбэгдорж, Женкогийн гөлөгнүүд цусалдаг. Хөлбөмбөг гэж юу байдгийг ч мэдэхгүй, зөвхөн мөнгөнд нь хайртай
Монголчууд 20:0-оос дээш тоогоор хожигдож Гиннесийн номонд орох нь дээ
Ямар заавал оноо энэ тэр гэх юм биш, нөхөрсөг тоглолт юм чинь залуучуудаа явуулж туршлага суулгах нь зөв байх оо, угаасаа манай шигшээд шинэ үе, шинэ давалгаа хэрэгтэй байгаа
Наполигийн довтлогч нь манай эсрэг гарах болов уу, манайхыг бол сэлгээгээрээ ч хожино л гэх байх даа
Ирээдүй болох залуучууд явбал том туршлага болно..\n
Монголд хөгждөггүй ганц л спорт бна, тэр нь ХӨЛБӨМБӨГ...Монгол хүүхдүүд хөлбөмбөгт дуртай авьяастай... Даанч ХБХ маш муу ажиллаж бна....