Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
Өнөөдөр манайхаас ганц тамирчин буюу 60 кг-ын жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ рингэнд гарлаа. Өрсөлдсөгч нь Японы Тагүчи.
Эхний үед Япон тамирчин 4 оноо илүүрхлээ. Хоёрдугаар үе тэнцүүхэн өрсөлдөөнөөр үргэлжилж, шүүгчид адилхан оноог хоёр тамирчинд өгчээ. Ингээд ялахын тулд эцсийн үеийг авах ёстой болсон ч болсонгүй. Т.Номин-Эрдэнэ 1:4 ялагдлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна сайн байна.