ӨНӨӨДӨР: 300 гаруй сая хүн Наурызын баярыг тэмдэглэнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Казахстан, Турк, Туркменистан улсын хүсэлтээр 2010 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон Улсын Наурызын Өдөр болгожээ.

Гурав гаруй мянган жилийн туршид тэмдэглэгдэж буй Наурызын баярыг 300 гаруй сая хүн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.

Перс хэлээр Шинэ Өдөр гэсэн утгатай Наурыз/Навруз нь Зороастрын нарны тооллын шинэ жилийн баяр юм. Эхэн үедээ Наурыз нь эртний Ираны тариаланчдын баяр байжээ. Үеийн үед хаврын өдөр шөнө тэнцэх өдрийг тариаланчид хаврын тариалалт эхэлж буйг тунхаглан, арвин ургац хураахыг билэгдэн холбогдох зан үйлийг гүйцэтгэж, өргөнөөр баяр хөөртэй угтдаг байжээ. Зороастризм буюу нарыг тахих үзэл дэлгэрч, одон орон судлал бий болсноор энэхүү зан үйлийг нарны тойрогт зориулах болсон байна. Ингэж хаврыг угтах энгийн ардын баярын үйл ажиллагаа илүү шашны зан үйлийн агуулгатай болжээ.

Наурызаас гадна бараг бүх шашинтай холбоотой баярууд байгалийн үзэгдэлтэй холбоотой байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top