Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо /МЗХ/ хамтран өнөөдөр /2019.03.20/ “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны дарга Б.Ербулан, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй болон Улаанбаатар хотод суралцдаг оюутан, залуус оролцсон юм. Энэ үеэр Монгол улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг үнэлж Б.Жандос, Г.Берденбек, А.Актанбердин нарыг МЗХ-ны тэргүүний залуу цол тэмдгээр шагналаа. “Наурыз-2019” өдөрлөгт оролцсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.
-Наурыз буюу нарны баяр маань хүн бүрт, айл бүхэнд сайхан халуун дулаанаа хайрлаж, амьд амьтан бүхэн амь орж, идээ будаа арвин манай Монгол эх орны ард түмэн минь элбэг, сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Идээ будааны дээдээр ирсэн зочдыг дайлдаг уламжлал эрт дээр үеэс тогтсон. Тэр уламжлалын дагуу МЗХ гурав дахь жилдээ Наурызын баярыг олон түмэнтэйгээ тэмдэглэж байна. Баярын минь хамгийн хүндтэй идээ бол хонины толгой.
“Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.
Сэтгэгдэл ( 2 )
boortsog l iddeg xereg uu
boortsog l iddeg xereg uu