"Наурызын баяр-2025" ӨНӨӨДӨР Сүхбаатарын талбайд болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 22

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд Наурызын баяр урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулагдахаар болжээ. 

“Наурыз 2025” нэртэй энэхүү арга хэмжээ өглөөний 09:00 цагаас эхэлж, казах ард түмний соёл, урлаг, уламжлалыг таниулах баялаг хөтөлбөрөөр өрнөх юм.

Баярын үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулагдахын зэрэгцээ казах үндэсний бөхийн тэмцээн болох бөгөөд "казах күрес" хэмээх уламжлалт барилдааныг олон нийт үзэж сонирхох боломжтой. Мөн гар урлалын үзэсгэлэн гарч, казах гэрийн бүтэц, уран зураг, ахуйн хэрэглэлийн онцлогийг танилцуулна. Үүнээс гадна наурызын зоог, уламжлалт идээ ундааг таниулах үйл ажиллагаа болох юм.

Наурызын баяр нь өдөр шөнө тэнцэж, байгаль шинэчлэгдэж эхлэх цаг үеийг илтгэдэг учир Төв Ази, Кавказ, Ойрхи Дорнод, Балканы хойгийн улс орнуудад шинэ жилийн эхлэл хэмээн өргөн тэмдэглэгддэг. Дэлхий даяар нийтдээ 300 сая гаруй хүн энэхүү баярыг тэмдэглэдэг бөгөөд энх амгалан, эв найрамдлыг бэлгэддэг уламжлалт соёлын чухал баяр хэмээн тооцогддог.
 

Сүхбаатарын талбайд юу болох вэ?
 

  • Наурыз 2025 – Соёл, урлагийн супер концерт 
  • "Казах Күрес" – Казах үндэсний бөхийн тэмцээн 
  • Гар урлалын үзэсгэлэн – Казах гэр, уран бүтээлийн танилцуулга 
  • Амтат хоол – Наурызын зоог, уламжлалт идээ
  • Уламжлалт тоглоом наадгай зэргийг үзэж, сонирхох боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu