Наурызын баяр энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 11

 

Гуравдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд Наурызын баяр урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулсан байдлаар зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь Казах ард түмний эртнээс уламжлагдан ирсэн баяр ёслол, соёл урлаг, ахуй амьдралын онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.

Хөтөлбөрт:

  • Соёл, урлагийн тоглолт
  • “Казах Күрес” - Казах үндэсний бөхийн барилдаан
  • Казах гэр болон гар урлалын үзэсгэлэн
  • Наурызын баярын уламжлалт идээ, зоогийн танилцуулга
  • Үндэсний хувцастай шилдэг гэр бүлийг шалгаруулна

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(165.225.210.122) 2026 оны 03 сарын 13

Ene hgoor yah yum bol

0  |  0
Top