Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-д өнөөдөр 1/4 финалын тулаанууд эхэллээ.
Өнөөдрийн хамгийн эхний тулаанд манай Лутсайханы Алтанцэцэг Узбекистаны Фозилова Фарзонатай өрсөлдлөө. 19 настай узбек охиныг манай хашир тамирчин эхний үеэс илүүрхсэн. Гэхдээ Узбекистаны боксчныг ялсан хойноо л яллаа гэж бодохгүй бол шүүлт тун эвгүй байдаг нь нууц биш. Хоёрдугаар үед 1,05 минутад шүүгч манай тамирчныг тоолсон. Үүнээс ердөө 20 секундын дараа Л.Алтанцэцэг хүнд цохилтоор өрсөлдөгчөө тоолуулсан. Хэрэв энэ довтолгоо байгаагүй бол тулааны хувь заяа эргэж ч мэдэх байлаа. Хоёрдугаар үед ч манай тамирчин ялжээ. Эцсийн шийдвэрлэх үед Узбекистаны тамирчин янз бүрийн аргаар тоглолтыг эргүүлэх гэж оролдсон ч манай тамирчин тоглолтыг хянасаар ялж чадлаа. Ийнхүү өнөөдөр манай анхны тамирчин Их дөрөвт шалгарч байна. Цаашдаа медалийн өнгөө хувиргах тулааныг хийх болно.
Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.
Сэтгэгдэл ( 1 )
Эмэгтэйчүүд тулалдах хэрэггүйдээ.