БНАСАУ өнөөдөр /2023.03.22/ Японы тэнгисийн зүгт далавчит пуужин хөөргөжээ.
Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонины мэдээлснээр үл мэдэгдэх далавчит пуужинг Хыннамаас хөөргөсөн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан “БНАСАУ ямар ч үед дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Тэрбээр дээрх үгээ нэн түрүүнд АНУ болон БНСУ-д хандаж хэлсэн юм. Тус хоёр улс АНУ-ын цөмийн хүчний оролцоотойгоор томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийх болсон.
Сэтгэгдэл ( 0 )