Боксын ДАШТ: О.Есүгэн ялагдаж, медальд хүрж чадсангүй

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-д өнөөдөр 1/4 финалын тулаанууд эхэллээ. Манай улсаас анх удаа гурван эмэгтэй тамирчин медалийн төлөө шалгаран үлдсэн.

Өнөөдрийн хамгийн эхний тулаанд манай Лутсайханы Алтанцэцэг Узбекистаны Фозилова Фарзонатай өрсөлдөж, 5:0 ялан, энэ ДАШТ-ий манай анхны медалийг авах нь тодорхой болсон. Цаашдаа медалийн өнгийг өөрчлөх тулаанууд хийнэ.

52 кг-д Оюунцэцэгийн Есүгэн Италийн Сирине Чарабитай рингэнд гарлаа. Эхний хоёр үеийг итали бүсгүй онооны илт давуугаар яллаа. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед манай тамирчин унагааж, тоолуулж байж л ялах хүндхэн даалгавартай тулгарсан. О.Есүгэн цаг дуустал ажиллаж, дайрсан ч онооны зөрүүг арилгаж чадсангүй, ялагдлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрмаа(64.119.25.246) 2023 оны 03 сарын 23

Дахиад л дэлхийг аварга болно тэр болтол бэлтгэлээ сайн хийгээрэй

0  |  0
Эгэл(139.5.218.215) 2023 оны 03 сарын 22

Өнгөрсөн зуунд гацаж дээ,зарим нь.Спорт бол авьяас дээр суурилж хөдөлмөрөөр амжилтад хүрдэг эд.Бүх юмыг өөрөөрөө жиших хэрэггүй.

0  |  0
Иргэн Д(202.9.40.41) 2023 оны 03 сарын 22

Эмэгтэйчүүд тулалдах хэрэггүйдээ

0  |  0
Top