Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна. Өнөөдөр 1/4 финалын тулаанууд эхэллээ. Манай улсаас анх удаа гурван эмэгтэй тамирчин медалийн төлөө шалгаран үлдсэн.
Өнөөдрийн хамгийн эхний тулаанд манай Лутсайханы Алтанцэцэг Узбекистаны Фозилова Фарзонатай өрсөлдөж, 5:0 ялан, энэ ДАШТ-ий манай анхны медалийг авах нь тодорхой болсон. Цаашдаа медалийн өнгийг өөрчлөх тулаанууд хийнэ.
52 кг-д Оюунцэцэгийн Есүгэн Италийн Сирине Чарабитай рингэнд гарлаа. Эхний хоёр үеийг итали бүсгүй онооны илт давуугаар яллаа. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед манай тамирчин унагааж, тоолуулж байж л ялах хүндхэн даалгавартай тулгарсан. О.Есүгэн цаг дуустал ажиллаж, дайрсан ч онооны зөрүүг арилгаж чадсангүй, ялагдлаа.
54 кг-д Мөнгөнцэцэгийн Энхжаргал Италийн Олена Савчуктай медалийн төлөөх тулаандаа таарлаа. 28 настай хашир өрсөлдөгчтэйгээ эхний үед эн тэнцүүхэн үзсэн ч шүүгч нар бүгд Оленад ялалт өгсөн байлаа. Манай тамирчин сайн довтолж байсан ч өөрөө бас их цохилт алдаж байв. Хоёрдугаар үеэс М.Энхжаргал илүүрхэж эхэлсэн. Илүү хөдөлж, илүү оновчтой цохиж байв. Харин шүүгч нар энэ үед хоёр тамирчинд ижилхэн оноо өгчээ. Сүүлийн үед итали бүсгүй илт цуцаж, юм л бол тоглолтыг зогсоох гэж оролдон, шүүгчид хандаж байлаа. Ингээд цаг дуусахад бүгд монгол тамирчинд ялалт өгснөөр М.Энхжаргал дэлхийн аваргын медальтны эгнээнд орох эрхтэй боллоо. Цаашдаа тэр медалийн өнгөө хүрлээс, мөнгө, алтан шөр болгох тулаануудыг хийнэ. 2018 оны ДАШТ-д манай эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг 54 кг-д хүрэл медаль авч байсан бол 2023 оны ДАШТ-д манай эмэгтэйчүүд хоёр медальтайгаар нэгэн түүхэн амжилт тогтоолоо.
Сэтгэгдэл ( 4 )
Мундаг дүүд амжилт энэ чинь тэмцээн 21 р зуун шүү дэ\nЭр ч бай эм ч бай спорт шүү дээ спорт
Erh tegsh baidal. 21 zuun. Gender ntr.\nDain duusahgui, erchuud ni tenegtej hanahgui bhad emegteichuud ni bie bienee balbah, busad ni teriig haraad bayasah.\nUgtaa bol chamaig bgaa-r chin harj busad ni bayasaj, ur chin moomoo amlaj baysah yostoi bolhoos, hen negen balbaj tsohij bgaag harj bayasah bish bhgui yu.\n
Мундаг,улам хичээгээрэй.
Эмэгтэйчүүд тулалдах хэрэггүй дээ.