Фото: Монголын 2 боксчин ДАШТ-ий медальтан боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өчигдөр медалийн төлөөх тулаанд манай гурван тамирчин шалгаран үлдэж, хоёр нь медалийн болзол хангасан.

Өнөөдөр тэд медалийн өнгөө мөнгө болгон хувиргах эсэхээ шийдэх тоглолттой.

Өчигдөр Лутсайханы Алтанцэцэг Узбекистаны Фозилова Фарзонатай өрсөлдөж, 5:0 ялан, энэ ДАШТ-ий манай анхны медалийг авсан.

54 кг-д Мөнгөнцэцэгийн Энхжаргал Италийн Олена Савчукийг 5:0 ялж, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан.

Харин 52 кг-д Оюунцэцэгийн Есүгэн Италийн Сирине Чарабитай тун сайн өрсөлдсөн ч шүүгчдийн саналаар ялагдаж, энэ удаад медальд хүрж чадсангүй.

2018 оны ДАШТ-д манай эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг 54 кг-д хүрэл медаль авч байсан бол 2023 оны ДАШТ-д манай эмэгтэйчүүд хоёр медальтайгаар нэгэн түүхэн амжилт тогтоолоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top