Гүржийн шигшээ багийн эсрэг МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

ОУХБХ-ны (FIFA DAYS) өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг Европ тивийг зорьж ОУХБХ-ны чансааны 78-р байранд бичигдэж байгаа Гүржийн шигшээ багтай  нөхөрсөг тоглолтыг Батуми хотод гуравдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын цагаар 22:00 цагаас эхлэх юм.
 


Манай Үндэсний шигшээ багийн хувьд ОУХБХ-ны чансааны 183-р байрт бичигдэж байгаа бөгөөд анх удаагаа Европ тивийн чансаа дээгүүр бичигддэг улстай тоглолтыг хийнэ.
 


Гүрж улсын шигшээ багт энэ жил Италийн Сери А Лигийн Наполи клубийн од болон гялалзаж буй Хвича Кварацхелия болон Европын томоохон лигүүдэд тоглодог нийт 23 тоглогч дуудагдсан байгаа юм.
 


Тэгвэл Үндэсний шигшээ багт Словакийн Лигийн Комарно клубээс Г.Ганбаяр дуудагдаж шигшээ багтаа нэгдэж Гүржид очсон байгаа билээ.
 


Өчигдөр орой Үндэсний шигшээ баг тоглолт болох Батуми хотод эхний бэлтгэлээ хийлээ.

Монголын Хөлбөмбөгийн холбоо
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top