Гүржийн шигшээ баг Тбилисид бэлтгэл хийж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн цугларалт Тбилисийн Динамо багийн цэнгэлдэхэд болж байна.

Гүржийн шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Монголын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх бол 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм. Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөнө.

Хоёр тоглолт хоёулаа Батуми хотын шинэ цэнгэлдэхэд явагдах юм. Гүржийн баг 24-нд Батумид очно.

Гүржийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль дараахь тоглогчдыг дууджээ.

Хаалгач: Георгий Лория ("Анортосис",Кипр), Георгий Мамардашвили ("Валенси", Испани), Лука Гугешашвили ("Карабах", Азербайжан).

Хамгаалагч: Гурам Кашия ("Словани",Словак), Отар Какабадзе ("Краков", Польш), Давид Хочолава ("Копенгаген", Дани), Соломон Кверквелия ("Нефтчи", Азербайжан), Ираклий Азаров ("Црвена Звезда", Серби), Георгий Гохолеишвили ("Шахтер", Украин), Жими Табидзе ("Динамо", Гүрж), Саба Сазонов ("Динамо", ОХУ), Лаша Двали ("Апоэль", Кипр), Георгий Цитаишвили ("Лех", Польш)

Хагас хамгаалагч/довтлогч: Ника Квеквескири ("Лех", Польш), Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж), Лука Гагнидзе ("Динамо", ОХУ), Георгий Абурджания ("Хил Висенте", Португал) ), Георгий Чакветадзе ("Словани", Словак), Саба Лобжанидзе ("Карагумрук", Турк), Зурико Давиташвили ("Бордо", Франц), Хвича Кварацхелия ("Наполи", Итали), Георгий Микутадзе ("Мец", Франц) , Давид Волков ("Сабах", Азербайжан), Георгий Беридзе ("Анкарагуджу", Турк), Буду Зивзивадзе ("Карлсруэ", Герман).

Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж) бэлтгэл дээр бага зэргийн гэмтэл авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top