Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдаж байна. Ялсан тамирчид мөнгөн медалиа халаасалж, алтан медалийн төлөөх тоглолтод гарах юм.
Манай улсаас хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг эхлээд Мароккогийн Yasmine Mouttaki-тай тулалдлаа. 2017 оны Африкийн аварга, 2019 оны Африкийн наадмын мөнгөн медальт тамирчин.
Л.Алтанцэцэг эхний үеийн эхний мөчөөс л сайхан, идэвхтэй, дайчин тоглолоо. Эхний хоёр үе илт давуу яллаа. Шийдвэрлэх үед ч алдаа гаргалгүй дайрсаар 5:0 ялж, ДАШТ-ий мөнгөн медалийн болзол биелүүллээ. Түүний олон жилийн хөдөлмөр, дайчин зан чанар ийнхүү Монголын эмэгтэй багт анхны мөнгөн медалийг авчирлаа. Алтын төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах юм.
Сэтгэгдэл ( 0 )