Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтууд өчигдөр (2023.03.23) явагдлаа.
48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг 2017 оны Африкийн аварга, 2019 оны Африкийн наадмын мөнгөн медальт Мароккогийн Yasmine Mouttaki-тай тулалдлаа.
Хүнд ширүүн тулааны эцэст Л.Алтанцэцэг илт давуу 5:0 ялж, ДАШТ-ий мөнгөн медалийн болзол биелүүллээ.
Монголын эмэгтэй боксчдын ДАШТ-ий анхны мөнгөн медаль.
Гэхдээ энэ мөнгөн медалийн өнгө 25-нд алтан шар болон хувирах болтугай.
Манай тамирчин залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга, Энэтхэгийн Ниту Гангастай алтан медалийн төлөө тулалдана.
Ингээд эмэгтэй боксын түүхэнд шинэ хуудас бүтээсэн Л.Алтанцэцэгийн тулааны агшнуудыг толилуулъя.
Сэтгэгдэл ( 1 )