Японы Осакад мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодоогүй байсан Асахакүрюү өнөөдөр жонидан зиндааны Такашёокиг ялж, жонокүчи зиндаанд 7:0 түрүүллээ.
Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох Асасэкирюү Б.Дашнямын "Такасаго" дэвжээнд Асахакүрюү 朝白龍 буюу Өглөөний цагаан луу нэрээр барилдаж байгаа билээ. 24 настай, 182 см өндөр, 150 кг жинтэй.
Барилдаанд түрүүлснийхээ дараа тэрээр “Анх удаа тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ахлах сургууль, Такүшёкү их сургуульд ч сүмо барилдаж байхдаа түрүүлж байгаагүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )