Вилли Саньоль: Монголын багийн бүх тоглолтын бичлэгийг үзлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

Өнөөдөр орой 22:00 цагаас Монголын Үндэсний шигшээ баг анх удаа Европын багтай буюу Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Гүржийн шигшээ баг манай багтай тоглосныхоо дараа 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм. Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөнө. Тэгэхээр Монголтой хийх тоглолт тэдний хувьд маш чухал тоглолт болж байгаа юм.

Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль хэвлэлийн бага хуралд оролцож, өнөөдрийн тоглолтын талаар ярилаа.

Вилли Саньоль “Монголын шигшээ Азийн холбооны гишүүн тул бид өрсөлдөгчийнхөө талаар маш бага мэднэ. Сүүлийн жилд хийсэн тоглолтын бичлэгүүдийг нь би үзлээ. Онцлог зүйлүүдийг нь тоглогчиддоо тайлбарлаж өгөх болно. Манай шигшээд сүүлийн үед клубын түвшинд маш олон тоглолтод оролцсон тоглогч, талбайд бараг гараагүй тоглогчид ч бий. Бид багийн үндсэн бүрэлдэхүүнд зарим солилцоо хийнэ. Нөхөрсөг тоглолт гэдэг үүний тулд л хэрэгтэй тоглолт шүү дээ. Гэхдээ манай тоглогчид намайг нөхөрсөг, албан ёсны ямар ч тоглолтод ялах ёстой гэдэг зарчимтайг мэднэ. Сайн мэдэхгүй, сулхан Монголын багийн эсрэг ч би тоглогчдоосоо сахилга бат, ялах хүслийг шаардах болно. Бид хөгжөөн дэмжигчиддээ дэлхийн хэмжээний тоглолт үзүүлэх ёстой. Георгий Микутадзег ("Мец", Франц) би сүүлийн үед шүүмжилсэн. Өнөөдрийн тоглолт болон Норвегитой хийх тоглолтод тэр нэг жилийн дотор хэр сайжирснаа харуулах боломжтой. Хвича сүүлийн үед үсрэнгүй амжилт гаргалаа. Гэхдээ Гүржийн шигшээ баг ганц Хвича биш. Монголтой хийх тоглолтод манай хаалгыг Георгий Лория ("Анортосис",Кипр) манана. Тэр багийн ахлагчийн үүрэг мөн гүйцэтгэнэ. Манай шигшээ Батумид хоёр удаа тоглож байсан” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(90.165.244.15) 2023 оны 03 сарын 25

10-0

0  |  0
Top