Саба Лобжанидзе: Монголын хөлбөмбөгийг мэдэхгүй ч Монголын түүхийг мэднэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 25

Өнөөдөр орой 22:00 цагаас Монголын Үндэсний шигшээ баг анх удаа Европын багтай буюу Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Гүржийн шигшээ баг манай багтай тоглосныхоо дараа 28-нд Европын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Норвегийн багтай хийх юм. Гүржийн баг Еврогийн А хэсэгт Испани, Шотланд, Норвеги, Кипртэй өрсөлдөнө. Тэгэхээр Монголтой хийх тоглолт тэдний хувьд маш чухал тоглолт болж байгаа юм. Гүржийн баг тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Гүржийн хөлбөмбөгийн шигшээ, Туркийн "Карагумрук" багийн хагас хамгаалагч Саба Лобжанидзе “Монголын хөлбөмбөгийн талаар маш бага мэдэх ч Монгол Улс, түүхийг нь бид сайн мэднэ. Хөлбөмбөгийн тоглолт нөхөрсөг, албан ёсны аль нь ч байсан бид ялахын төлөө л тоглодог. Өнөөдөр ч гэсэн бид ялахын төлөө талбай дээр гарна. Туркт болсон гөзөр хөдлөлтийн яг голомтод нь би байсан. Сэтгэл зүйн шархыг минь анагаахад хөлбөмбөг тусалж байгаа”

Гүржийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль дараахь тоглогчдыг дууджээ.

Хаалгач: Георгий Лория ("Анортосис",Кипр), Георгий Мамардашвили ("Валенси", Испани), Лука Гугешашвили ("Карабах", Азербайжан).

Хамгаалагч: Гурам Кашия ("Словани",Словак), Отар Какабадзе ("Краков", Польш), Давид Хочолава ("Копенгаген", Дани), Соломон Кверквелия ("Нефтчи", Азербайжан), Ираклий Азаров ("Црвена Звезда", Серби), Георгий Гохолеишвили ("Шахтер", Украин), Жими Табидзе ("Динамо", Гүрж), Саба Сазонов ("Динамо", ОХУ), Лаша Двали ("Апоэль", Кипр), Георгий Цитаишвили ("Лех", Польш)

Хагас хамгаалагч/довтлогч: Ника Квеквескири ("Лех", Польш), Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж), Лука Гагнидзе ("Динамо", ОХУ), Георгий Абурджания ("Хил Висенте", Португал) ), Георгий Чакветадзе ("Словани", Словак), Саба Лобжанидзе ("Карагумрук", Турк), Зурико Давиташвили ("Бордо", Франц), Хвича Кварацхелия ("Наполи", Итали), Георгий Микутадзе ("Мец", Франц) , Давид Волков ("Сабах", Азербайжан), Георгий Беридзе ("Анкарагуджу", Турк), Буду Зивзивадзе ("Карлсруэ", Герман).

Анзор Меквабишвили ("Динамо", Гүрж) бэлтгэл дээр бага зэргийн гэмтэл авсан байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ цус(66.181.161.206) 2023 оны 03 сарын 28

Үхэр монголчуудыг нусын сугартал амбаардаад хөөгөөд явуул

0  |  1
Yeah(192.82.80.198) 2023 оны 03 сарын 27

Unen l helj

0  |  0
Хаха(202.126.88.234) 2023 оны 03 сарын 26

Хахаа гой хэлж

0  |  0
лхагва(192.82.82.77) 2023 оны 03 сарын 26

дээр үед кипани, шенгели гээд олон гоё тоглогч нар байсан даа. өөрийн тамирчиддаа амжилт хүсье. нэг том алхам шүү, урагшаа

3  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 03 сарын 26

Бага л тоогоор хожигдоосойдоо х.б ийн бурхан...

1  |  0
Brothers(192.82.83.239) 2023 оны 03 сарын 25

Garna andaa 602

0  |  0
Батбаатар(66.181.189.111) 2023 оны 03 сарын 25

ТВ-ээр гарах уу\n

1  |  0
Top