ФОТО: Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медалиа зүүлээ  

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 26

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
 

Аваргын алтан медалийн төлөөх финалын тулаанууд өчигдөр (2023.03.25) 20:30 цагт эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд Энэтхэгийн Ниту Гангастай тулалдсан.


Ширүүн тулааны дараа Ниту ялж, дэлхийн аварга болсон бол манай тамирчин эмэгтэй боксын Монголын анхны Дэлхийн аваргын мөнгөн медальт болж, нэрээ түүхэнд мөнхөллөө.
 


Ингээд эмэгтэй 48 кг-ын жингийн медаль гардуулах ёслолын гэрэл зургийг сонирхоцгооё.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top