Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.
Аваргын алтан медалийн төлөөх финалын тулаанууд өчигдөр (2023.03.25) 20:30 цагт эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг рингэнд Энэтхэгийн Ниту Гангастай тулалдсан.
Ширүүн тулааны дараа Ниту ялж, дэлхийн аварга болсон бол манай тамирчин эмэгтэй боксын Монголын анхны Дэлхийн аваргын мөнгөн медальт болж, нэрээ түүхэнд мөнхөллөө.
Ингээд эмэгтэй 48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан IBA холбооны дуранд хэрхэн буусныг харцгаая.
Сэтгэгдэл ( 5 )