ФОТО: Үр өгөөжтэй үлдэх Гүрж, Монголын тоглолт

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 26

Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багуудын тоглолтын өдрүүдээр Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Өчигдөр Батумид болсон тус тоглолт бол Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг хийж байгаа тоглолт байлаа.
 


Гүрж – Монгол 6:1 (1:1, 5:0)

3-р сарын 25, 22.00, Batumi Arena

Гоол: 1:0 – 15 Волков, 1:1 – 31 Б.Балжинням, 2:1 – 56 Чакветадзе, 3:1 – 58 Чакветадзе, 4:1 – 70 Лобжанидзе, 5:1 – 88 Беридзе, 6:1 – 90 Зивзивадзе
 


Дэлхийн чансааны 78-д бичигддэг, ихэнх тоглогч нь гадаадын багуудад тоглодог Гүржийн багт 1:6 ялагдлаа. Гэхдээ манай залуус тун сайн тоглосныг тэмдэглэх хэрэгтэй.

Эхний үед энэ тэнцүү үзэлцсэнийг л дурдахад хангалттай.
 


Эхний үе тэнцээгээр өндөрлөсний дараа Гүржийн багийн дасгалжуулагч сэлгээ хийж, тактикаа өөрчилсөн.

Вилли Саньоль дасгалжуулагч завсарлагаанаар нэлээд ууртай байсан нь дамжиггүй.
 


Хүчирхэг Гүржийн багийг сандаргаж чадна гэдэг шигшээ багт тун өгөөжтэй тоглолт боллоо гэсэн үг. Япон, Гүрж зэрэг хөлбөмбөгийн томчуудтай “хөл зөрүүлээд” авна гэдэг манай залуусын хувьд том туршлагаас гадна аз хийморь.
 


Англи, Франц, Германы лигийн том багуудын тоглогчидтой үзэлцэж байхад цаашдаа Азидаа хэр баргийн багаас айхгүй болох сэтгэл зүйн ашигтай билээ.

Японтой өрсөлдөхөд манайхан айлын талбайд ороогүй бол энэ удаад гоол оруулж, нэг алхам урагш ахиснаа харууллаа.
 


Манай багийн оруулсан гоол бол үнэхээр шилдэг гоол байлаа. Багийн ойлголцол, хувь тоглогчдын ур чадвар гарсан Б.Балжиннямын гоол шигшээ багийн түүхэнд үлдэж байна.
 


Монголын шигшээ багтаа амжилт хүсэн ерөөе.    
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top