Вилли Саньоль: Эхний үед манай баг маш удаан тоглолоо

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 26

Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багуудын тоглолтын өдрүүдээр Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:6 ялагдлаа.

Гүрж – Монгол 6:1 (1:1, 5:0)

3-р сарын 25, 22.00, Batumi Arena

Гоол: 1:0 – 15 Волков, 1:1 – 31 Б.Балжинням, 2:1 – 56 Чакветадзе, 3:1 – 58 Чакветадзе, 4:1 – 70 Лобжанидзе, 5:1 – 88 Беридзе, 6:1 – 90 Зивзивадзе.

Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Монголтой хийсэн тоглолтыг ийнхүү дүгнэжээ.
 


Вилли Саньоль “Ямар нэг дүгнэлт хийхэд хэцүү байна. Би шигшээ багт цөөхөн тоглосон тоглогчдоо ашиглах шийдвэр гаргасан. Тийм болохоор чанар муудсан. 20 настай Лука Гагнидзе, 23 настай Лука Гугешашвили, 17 настай Габриэль Сигуа нар анх удаа шигшээд тоглолоо. Шинэчүүд маань хамтдаа тоглож байгаагүй болохоор ойлголцол дутагдалтай байлаа. Би эхний үеийн тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бид маш удаан тоглосон. Хоёрдугаар үед хурд нэмэгдсэнээр гоол оруулах боломж олон гарлаа. Бид олон боломж гаргасан, олон ч гоол хийлээ. Энэ улирлын анхны тоглолт гэхэд өөдрөг үр дүн гэж харж байгаа. Эхний үеийн дараа би Георгий Чакветадзед талбайн төвд илүү тогло гэж хэлсэн. Эхний үед тэр зүүн жигүүрт гүйж байсан. Хаалгач Гиорги Лориа Монголын тамирчинтай мөргөлдөөд гэмтсэн тул бид төлөвлөөгүй сэлгээ хийхээс өөр аргагүйд хүрсэн. Гугешашвили даалгавраа амжилттай гүйцэтгэсэн. Хоёр хоногийн дараа биднийг Норвегитой хийх хүнд тоглолт хүлээж байна. Өнөөдрөөс илүү сайн тоглож байж бид Норвегийг ялах болно” гэжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыы(202.72.245.121) 2023 оны 03 сарын 29

Бие хөгжил хаалттай нөхдүүд яаж тоглож хоуих вэ Селекц хийхгүй бөөн дүрүүдыг цүглүүлаад

0  |  0
Хөгжөөн дэмжигч(64.119.26.244) 2023 оны 03 сарын 27

Гүржийн хаалгач өөрийн хамгаалагчтайгаа мөргөлдсөн.

4  |  0
Мөнхжаргал (103.57.93.248) 2023 оны 03 сарын 26

Казак биш Узбек

0  |  0
m(66.181.161.45) 2023 оны 03 сарын 27

mongol deer ued kazah d 15:0 maldiviin arald 16:0 sayhan japand 15:0 uneheer aguu holbombogchid shu

0  |  3
Зочин(66.181.186.58) 2023 оны 03 сарын 26

Гурж норвегийг хожино гэхэд хэцуу л харагдаж байна даа, норвегаас Нааланд нь байхгуй нь их аз юм даа, тэр наполид тоглодог од нь гарч ирээд л алаад хаячихдаггуй л юм бол хичнээн талбайдаа байгаад ч хэцуу хэцуу

1  |  0
Top