Гүржийн Батуми хотод болсон Монгол, Гүржийн тоглолтыг Premier Sport суваг шууд дамжуулан үзүүлсэн билээ.
Гүржийн фэнүүд цэнгэлдэх дүүрэн байхад Монголын далбаатай хэдхэн хүн манай багийг дэмжиж байгаа харагдсан. Хэдий манай баг 1:6 ялагдсан ч тэд хоолой мэдэн хашхирч байлаа.
Тэдгээр хүмүүс бол манай халимаг ахан дүүс байжээ. Тоглолт үзэхээр Батумид ирсэн халимаг залуу Басан Захаров Telegram сувагтаа “Өчигдөр Батумид Гүрж, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт боллоо. Бид жинхэнэ фэнийн хувиар багаа дэмжихээр цэнгэлдэхэд очсон. Дэлхий, Европын зэрэглэлийн мэргэжлийн тоглогчидтой Гүржийг ялах тун хэцүү нь ойлгомжтой байсан. Монголд эрс тэс уур амьсгалтайн улмаас хөлбөмбөг сайн хөгжөөгүй. Гэхдээ монголчууд арслан мэт үзэлцэж, эхний үе 1:1 харьцаатай тэнцсэн. Монголчууд гоол оруулах боломжоо 100 хувь ашиглаж чадсан юм. Манай баг гоол хийхэд биднийг яасан гэж бодож байна. Эргэн тойронд байсан гүржүүд “Урагшаа” гэдэг монгол үгийг бараг цээжилсэн гээд бод. Гүржийн багийн пенальтиг манай хаалгач хаахад бид бараг дэлбэрэх шахсан. Харамсалтай нь хоёрдугаар үед таван бөмбөг дараалан алдсан. Хамгийн гол зүйл тоглолтын дараа болсон. Монголын шигшээ багийнхан бидний сууж байсан индрийн өмнө ирж, талархсанаа илэрхийлсэн. Хажууд байсан Гүржийн балиашгууд биднээс дутахгүй баярлаж, бид нартай хамт зураг авхуулсан. Нэг хэсэг од болсон мэт мэдрэх ч сайхан байсан шүү” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Манай багийг дэмжсэн та 10 хүнд маш их баярлалаа. Манайх цагаан хувцастай гэж яриад дэмжээд байна. Халимаг ах дүү бид нэг үндэстэн
Халимагуудад баярлаж румынчуудад уурсав
Элэг нэгт Торгууд нар минь
Монголчуудын мах цусны тасархай ард түмэн бол Халимагууд болой.
Халимаг ууд бол манай торгууд түмний тасархай элэг нэгтнүүд.баярлалаа.
Халимагууддаа баярлалаа, хамтдаа урагшаа
Ддэш тв төлбөртөй сувгаараа гаргасан, ихэнхи хүмүүс үзэж чадаагүй
Халимаг ахан дүүс минь