Боксын ДАШТ: Монголын баг 11-т жагслаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдлөө. Үүнээс 18 орны тамирчин медаль хүртжээ.

Нутгийн эзэн Энэтхэгийн шигшээ 4 алтан медальтайгаар багийн дүнг тэргүүллээ. Манай шигшээ баг 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль авсан юм.
 


ДАШТ-ий багийн дүн

1. Энэтхэг: 4 алт – 0 мөнгө – 0 хүрэл

2. Хятад: 3-1-3

3. ОХУ: 1-1-1

4. Итали: 1-1-0

5. Марокко: 1-0-1

5. Тайвань: 1-0-1

5. Бразил: 1-0-1

8. Казахстан: 0-2-4

9. Колумби: 0-2-2

10. Австрали: 0-2-1

11. Монгол: 0-1-1

11. Таиланд: 0-1-1

13. Вьетнам: 0-1-0

14. Франц: 0-0-3

15. Беларусь: 0-0-1

15. Япон: 0-0-1

15. БНСУ: 0-0-1

15. Азербайжан: 0-0-1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top