ОУОХ-ноос орос тамирчдыг эргүүлэн оруулах болзлоо зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Лозанна хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрлөө. Гэхдээ тун хатуухан болзол, нөхцөлийг хангасан тамирчид л тэмцээнд орж болох юм байна.

Ингээд ОУОХ-ны болзлыг танилцуулъя.

-ОХУ, Беларусь паспорттой тамирчид зөвхөн хувийн төрөлд, улс орноо төлөөлөхгүйгээр оролцож болно.

-ОХУ, Беларусын паспорттой шигшээ багууд олон улсын тэмцээнд оролцохгүй.

-Украин дахь тусгай ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа тамирчид тэмцээнд оролцохгүй. Идэвхтэй дэмжсэн албаны хүмүүсийг тэмцээнд урихгүй.

-ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй.

-Оролцох эрх авсан ОХУ, Беларусын бүх тамирчид допингийн эсрэг шинжилгээнд хамрагдана.

-Украин дахь тусгай ажиллагаанд хамаатай ОХУ, Беларусын Засгийн газрын гишүүд олон улсын тэмцээн үзэж, оролцох эрхгүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буриад.(90.129.217.11) 2023 оны 03 сарын 31

Олон улсын тэмцээн болох шаардлагагүй болж байх чинь. Ингэж дандаа ялгаварлан гадуурхаж байгаа юм чинь.

0  |  0
зочин (202.9.46.140) 2023 оны 03 сарын 29

ОУОХ улс төржилтөө зогсоо..........

0  |  0
Зочин (202.126.88.132) 2023 оны 03 сарын 29

Гадуурхал ноёрхож бна.Оросын тамирчид амжилт хүсье!

1  |  2
зөнч(192.82.86.58) 2023 оны 04 сарын 01

Спортын тэмцээний дундуур хувцасандаа Z(Зомби) үсэг хадчихаад хядаад өгнө, цөмийн бөмбөгөөр сүйрүүлээд өгнө гэж орилдог оросуудыг тэмцээнд оруулах нь ээ, тамирчдаас таймазов гэдэг бөхөөр толгойлуулсан рот байлдаж хүүхэд хөгшдийг хядаж байгааг ОУОХ мэдэж баймаар, дайныг оросуудын 70% дэмжиж байгаа гээ биз дээ. Дуртай бол дотроо хоорондоо оростоо л уралдаж байна биз

3  |  2
Зочин (59.153.87.53) 2023 оны 04 сарын 01

Түрэмгий дайн өдүүлж буй улсын цэрэг, хүчний байгууллагын тамирчдыг оруулахгүй байх нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой. Бусад тамирчдыг ч оруулж хэрэггүй л юм. Тэд бүгд Путинээ дэмждэг, лаыныг дэмжлэг хүмүүс. Хувцсан дээрээ рашист Z үсэг хадах бол наад захын асуудал. Спорт улс төр хамаатай шүү, хамгийн их хамаатай

2  |  5
Top