PWL-4: Мэргэжлийн лигт явагдах халз барилдаанууд

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод болно. 

Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдана. Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон, ОХУ гэсэн арван орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх юм. Энэ хоёр бөхийн барилдааныг төлбөртэй буюу Pay-Per-View (PPV) системээр дамжуулах болжээ.

Зохион байгуулагчид өнөөдөр тодорхой болсон зарим халз барилдааныг нэмж, зарлалаа.
 


PWL-4

Эмэгтэй чөлөөт

62 кг. PWL лигийн 3 удаагийн аварга Алина Касабиева (ОХУ) – Дэлхийн аварга, Европын хошой аварга  Анастасия Ничита (Молдав)

Эрэгтэй чөлөөт

61 кг. U-23 Азийн аварга Тайирбек Жумашбек (Киргиз) – Дэлхий, Европын аварга, PWL лигийн хошой аварга Абасгаджи Магомедов (ОХУ)
 


Сонгомол барилдаан

60 кг. PWL лигийн аварга Динислам Бамматов (ОХУ) – Дэлхий, Азийн аварга, PWL лигийн хошой аварга Жоламан Шаршенбеков (Киргиз)

67 кг. PWL лигийн хошой аварга Аслан Висаитов (ОХУ) – олимпын аварга, PWL-2 аварга Луис Альберто Орта Санчез (Куба)

77 кг. PWL лигийн хошой аварга Адлет Тюлюбаев (ОХУ) – Европын аварга, ДАШТ-ий медальт Санан Сулейманов (Азербайжан)

Гол барилдаан

Сонгомол 77 кг

Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга, PWL аварга Роман Власов (ОХУ) – Олимпын медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга Акжол Махмудов (Киргиз)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top