Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тивийн аварга шалгаруулах тэмцээн уг нь Энэтхэгийн Нью-Делид болох байсан ч Энэтхэгийн бөхийн холбооны хүчирхийллийн шуугианы улмаас Казахстанд шилжсэн билээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Азийн АШТ-д оролцох бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Холбооноос энэхүү тэмцээнийг Парис-2024 олимпын наадмын урьдчилсан циклийн эхлэл гэж зарласан. Гэхдээ олимпын эрхийн талаар дурдсангүй, Белградад болох ДАШТ-д оролцох эрх өгнө гэж дурдсан. Өөрөөр хэлбэл Азийн аваргад оролцсон бөхчүүдийнхээ тоогоор ирэх намрын ДАШТ-д оролцоно гэсэн үг юм.
Хятад, Энэтхэг, Япон, Казахстан улсууд бөхийн гурван төрөлд бүтэн буюу 30 хүнтэй баг илгээсэн. Ирэх ДАШТ-д тэд 30 бөхтэй оролцох юм.
Монголын шигшээ баг
Дасгалжуулагч: Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг
Эрэгтэй:
57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Ганхуягийн Ханбүргэд
74 кг: Олонбаярын Сүлдхүү
79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
92 кг: Ганбаатарын Ганхуяг
97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Чинболдын Отгонтуяа
57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд
59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Баатаржавын Шоовдор
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан
76 кг: Ганбатын Ариунжаргал
Сэтгэгдэл ( 5 )
Орхон алт авна...харж бай ..
Хамгийн арчаагүй холбоо.Хэдэн сайхан залуусаан үзээд хараад авье гэхээр ТВ гаргахгүй сурталчилгаа байхгүй новшууд залуусын амжилтаар л амь зогоож байгаа шүүдээ.Хэрүүлийн бузар шингэж
Энэ Ц.Баярсайхан, Батзориг хоёр ёстой хэрэггүй илүүдэл хог гай болно
Чөлөөт бөхийн тамирчиддаа амжилт хүсье ! Бид 3 сая гаруйхан байж , бүх төрлийн бөхөөр тамирчид маань амжилтай оролцодог . 30 жил төр бариж буй луйварчид , эх орноо тонож , иргэдээ ядуу байлгаж , дэлхийн шившиг болгож байхад , хэдэн тамирчид минь дэлхийд монгол хэмээх нэрийг өндөрт өргөж байна .
Орхон одоо формондоо ороод олимпоос юм зулгаах хэмжээнд очиж чадах болов уу даа, Лхагвагэрэл аз нь шовойвол медальд дехеж магадгуй бусад нь шалны жуулчид гэчихвэл буруудчихдаг юм болов уу