Энэтхэгт өндөрлөсөн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргын тэмцээн дээр ХY‑хромосомтой хэд хэдэн тамирчин оролцсоныг илрүүлж, тэмцээнээс хассан байна.
Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох ёсгүй эрэгтэй хромосомтой тамирчин байжээ.
Алжирын Иман Хелифийг финалын тоглолтын өмнө хассан бөгөөд тэр алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай тулалдах ёстой байлаа.
Шинжилгээгээр Иманы хормоноос тестостерон их хэмжээгээр илэрчээ.
Иман “Гадаад төрхөөр минь хүмүүс намайг маш их ад үздэг байсан. Би эсэргүүцэн тэмцсээр ирсэн ч тэдний хуйвалдаан өнөөдөр яллаа. Үнэхээр шоконд ороод байна. Би маш олон тэмцээнд оролцож байсан, ямар ч өөрчлөлт илэрч байгаагүй. Дэлхийн аварга болох боломж минь өндөрсөөд ирэхэд тэд намайг хасчихлаа” гэж гомдол тавьсан юм.
Тайвань арлын Линь Юй‑Тин хагас шигшээд Казахстаны тамирчинд ялагдаад хүрэл медаль авах болсон ч шагнал гардуулах ёслол дээр Болгарын тамирчин гарч ирсэн.
Учир нь Юй-Тин мөн л шинжилгээнд бүдэрсэн байжээ.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев энэ талаар “ДНК шинжилгээний дүнд өөрсдийгөө эмэгтэй гэж хуурамчаар мэдүүлэн, бусад тамирчдаа хуурах гэж оролдсон тохиолдол хэд хэд гарлаа. Генийн тестээр тэд ХY‑хромосомтой нь батлагдсан. IBA холбоо шударга, ил тод спортын төлөө байдаг” гэж тайлбар тавьсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хятадын тамирчин бас эрэгтэй байхаа
Одоо хүндиин өргөлтиин дэлхиин холбоо бас ингэж шалгамаар бн хятад тайван солонгос тайландын эрэгтэй тамирчид бүүр хүйсээ солиулаад хүндиин өргөлтиин тэмцээнд орж эмэгтэйчүүдтэй өрсөлдөж бгаа 20оны токио олимпд түрүүлсэн хужаа бол хүйсээ солиулсан хүн бсан Анхчимэгииг ялсан хятад
Пөөх
Пөөх