Энэтхэгт өндөрлөсөн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ шагналын сан тун өндөр тэмцээн байлаа.
Медальтнуудын шагналын мөнгө жүдо, чөлөөт бөхийн төрлийг хол хаяж, холимог тулааны UFC холбооны дундаж тулааны мөнгөн шагналын хэмжээтэй зэрэгцэж байгаа.
Дэлхийн аваргын алтан медаль 100 мянга, мөнгөн медаль 50 мянга, хүрэл медаль 25 мянган ам.долларын шагналтай байлаа.
Олон улсын спортын тавцан дахь өрсөлдөөнөөс холдоод байсан ОХУ-ын тамирчид энэ тэмцээнд эргэн ирж, сүүлийн нэг жилд анх удаа сүлд дуулал, төрийн далбаагаа мандууллаа. Энэ тамирчин бол 70 кг-ын жингийн 18 настай боксчин Анастасия Демурчян байсан юм.
Сэтгүүлчид түүнээс шагналын 100 мянган ам.доллароо хэрхэн зарцуулахыг сонирхоход Анастасия “Аав, ээждээ бүгдийг нь өгнө. Тэд яаж зарцуулахаа өөрсдөө мэдэг. Надад дутуу зүйл байхгүй. Миний хүсэл, мөрөөдөл бол Олимпын алтан медаль” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Орос биш Армен овогтой юм бна Орост бага ястан тамирчид их олон байн лээ тэмцээнд орж байхыг нь харахад
Социализмын үед ийм харгис хэрцгий хэрэг гарч байгаагүй ажилгүйдэл ядуурал байсангүй
mundag
Социализм хүнийг ингэж хүмүүжүүлдэг байсан.Анх Хөдөлмөр нийгэмлэгийн боксын аваргаас 20 төгрөг шагналд авчихаад аав ээждээ өгч байж билээ.1977 он\n
Зөв хө. Сэтгэлээр баян бол бүх зүйл санаснаар болно ов
Фашист оросууд энхтайван улс оронруу гал нээж алан хядлага хийхээ болчуул уг ухаантай хүмүүстэй л юм шиг байгаа юм
Боксийг бол ёстой ганган тоглодог охин байналээ дээ
Социалзмыг Оростой муулж бичсэн фашисть тэр анусдаа очиж буудуулж үхүүл таарна
Сайхан сэтгэлтэй охин байна
Социализм нэртэй шорон улсад амьдарч байснаа юунд нь гайхуулдаг байна аа, бие биенээ матаж матаасаар амьдардаг, өөр сэтгэдэг, өөрийн бодолтой нэгнээ шоронд үхүүдэг, нутаг зааж амьдралыг нь сүйрүүлдэг, иргэн хүн аймаг орон нутагтаа чөлөөтэй зорчих эрхгүй, юун гадаад явах, юун гоё ганган хувцас өмсөх, юун чөлөөт хэвлэл мэдээлэл таг харанхуй л байсан шүү дээ.
уужим сэтгэлт орос бүсгүй .бахархаж байна
Социализмийн үед л хүмүүс нэг иймэрхүү нэлэнхүйдээ сайхан сэтгэлтэй зөв харилцаатай,хөдөлмөрч,улс орноо урагшлуулахын төлөө бүгд зүтгэдэг байсан, Баян хоосны ялгаа байхгүй, хөрөнгөөрөө нийгмийн давхраа үүсээгүй, бие биенээ улных гэж дээрлэхэхгүй, эрүүл мэнд боловсрол хүн бүрт үнэгүй,харин ажлын шаардлага өндөр,хууль дүрмийг мөрдүүлэх талаар ширүүн хатуу ,нийгмийн өмчид халдвал хүнд хариуцлага хүлээнэ, Хүний ёс зүй одооных шиг бохир биш байлаа