"Челси" Поттерийг, "Лестер" Рожерсийг халлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Английн Премьер лигийн "Челси" баг өчигдөр “Астон Вилла”-д ялагдсаныхаа дараа ахлах дасгалжуулагч Грэм Поттерийг халснаа зарлалаа. Ахлах дасгалжуулагчийн үүргийг Бруно Сальтор гүйцэтгэхээр болжээ.
 


Поттер ажлаа аваад долоон сарын дараа халагдаж байгаа юм. Тэрээр таван жилийн гэрээ байгуулж байв. Поттер болон түүний туслагч нарыг авахын тулд Брайтонд 22 сая фунт стерлинг төлж байлаа. Харин одоо Поттер гэнэт халагдсаны төлбөр гэж 60 сая фунт авч магадгүй гэж зарим хэвлэл бичжээ.

"Челси" одоо лигт 11 дүгээр байрт явж байгаа. 28 тоглолтын дараа 38 оноотой. Гэхдээ Аваргуудын лигт үлдсэн. Поттерийн үед "Челси" Премьер лигт нэг тоглолтод 1,27 оноо авч байсан нь багийн түүхэнд хамгийн муу үзүүлэлт.

Нийт 31 тоглолтоос 39 хувьд нь л ялсан.
 


Түүнчлэн "Лестер" баг ахлах дасгалжуулагч Брендан Рожерсийг Кристал Пэласт хожигдсоных нь дараа халлаа. Тус баг сүүлийн долоон тоглолтод нэг тэнцэж, зургаа ялагдан, хүснэгтийн 18 дугаар байрт унасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top