Рихард Траутманн: Моллаи Парист түрүүлэх болно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос Азербайжаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Рихард Траутманн, иран легионер Саид Моллаи (81 кг) нарын талаар нийтлэл гаргажээ.

Тэрхүү нийтлэлд Дасгалжуулагч Траутманны “Сайдыг Азербайжаны иргэншил авахад нь би их баярласан. Тэр бол жинхэнэ мэргэжлийн тамирчин, бид хэл нэгтэй. Саид англи, герман, фарси, азербайжан хэлээр ярьдаг болохоор заримдаа надад орчуулга хийж тусалдаг. Тэр надтай хамт ажиллахдаа дуртай байгаа. Олимп, дэлхийн медальт том бөх ч миний хэлсэн ярьсан бүхнийг сайн сонсдог. Бид олон жилийн турш түүний барилдаан, өрсөлдөгчийнхөө бяцхан алдааг ч ашигладаг чадварыг шимтэн харж ирсэн. Антальягийн "Их Дуулга"-д Моллаи хэвтээд идэвхтэй сайн барилдаж, барилдааны зайг бүрэн хянаж байхыг та нар харсан. Би түүнд энэ шинэ барилдааныг зааж өгсөн гээд хэлчихэд онгирсон болохгүй байх. Одоо энэ стилиэ улам сайжруулах болно.

Саид одоо хол, ойр ямар ч зайнаас аюултай тамирчин болсон. Түүнтэй би тулж ажиллаж байгаа. Олон төрлийн барилдаантай болсноор өрсөлдөгчөөсөө давуу болно. Харин одоо аль аль барилдаандаа илүү их итгэлтэй болох үлдсэн.

Саид юмыг маш хурдан сурдаг. Арванхоёрдугаар сарын Мастерст тохойндоо гэмтсэнийг нь Германд эмчлүүллээ. Саид одоо урьд өмнө авч байгаагүй Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авахыг хүсэж байна. Гэхдээ мэдээж эцсийн зорилго нь Парисын олимпын алтан медаль. Тэр чадна” гэж ярьсныг онцолжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
молом(66.181.190.198) 2023 оны 04 сарын 06

хошногоороо түрүүлж магад. муу лалар

3  |  1
most important dont (66.181.184.240) 2023 оны 04 сарын 06

mongol uls tsaashdaa gadnii tamirchin awah hereggui ! mongol uls mongol tamirchdaal demjij ajillah yostoi ! yalsanch yalagdsanch hamaagui ! mongol tamirchin olympd orj bgan l chuhal

6  |  1
m(66.181.184.240) 2023 оны 04 сарын 06

ashgui mongoloos zailsand n talarhay

2  |  2
afd(139.5.216.238) 2023 оны 04 сарын 06

uhernuud ad uzseer baigaad huuguud yavuulcn eriin huurnuud. uurasduusuu iluu huniig huleen zuvshuurch chadaggui eriin humuus shuu mngluud

2  |  5
Top