Дарья Белодед хоёр тэмцээн дараалан хориотой мэх хийж, хасагдав

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Өчигдөр (2023.04.02) Туркт өндөрлөсөн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэй 57 кг-ын жинд барилдсан Украины жүдоч Дарья Белодед хориотой мэх хийж, гар, тохой хөшсөн тул тэмцээнээс хасагдлаа.

Саяхан болсон Тель-Авив Их Дуулгад ч тэрээр хориотой мэхээр хансокү макэ хүлээсэн билээ.

Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва энэ талаар Украины хэвлэлд ярилцлага өгөхдөө “Даша хоёр тэмцээн дараалан ижил алдаагаар хасагдаж байна. Тэр бага зэрэг алдаа гаргасан ч өрсөлдөгчийнхөө тохойг хөшсөн аюултай үйлдэл байсан. Даша барьцаа тэр дор нь тавьсан ч Риогийн олимпын аварга, дэлхийн аварга, хашир туршлагатай Рафаэла Силва алдааг нь ашиглан, гараа бариад л үхэх гэж байгаа мэт орилсон. Шүүгч түүнд нь автаад манай тамирчныг шийтгэлээ. Гэхдээ энэ алдаанд анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг алдаагаар хоёр тэмцээн дараалан ялагдаж болохгүй. Дарья ядарч, цуцахаараа хамаагүй хөдлөөд, тэр нь алдаа болоод байна. Бүхэлд нь авч үзэх юм бол Дарья муугүй барилдсан. Силватай үндсэн цаг тав, нэмэлт цаг зургаан минут барилдсан. Манай бөх илүүрхэж, ялахад ойрхон байлаа. Нэмээд жаахан ажиллачихсан бол Силвад гурав дахь торгууль өгөх дөхөж байлаа. Харамсалтай нь болсонгүй. Шинэ жинд дасан зохицоход хугацаа хэрэгтэй. Даша 57 кг-д анх орж ирэхдээ байснаасаа хамаагүй илүү болсон. Одоо энэ жингийн шилдгүүдтэй өрсөлддөг болсон” гэж ярьсан байна.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чухалхүү(66.181.160.125) 2023 оны 04 сарын 09

Нацист юм бн

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 04 сарын 05

delhiin uls ornuudad hamgiin ih delferch baigaa uzegdel::: solongos k- pop, mongol hulgaich, ukrain yanhan, oros durvegch, nar l baih shivdee.

5  |  1
З(192.82.76.196) 2023 оны 04 сарын 07

Энэ охин улам л зэрлэг харцтай болоод байх юм. Ёс зүйгүй онцгүй хүүхэн. Оросын жцдоч нарыг олон нийтиын сүлжээгээр элдвээр доромжилсон байсан. Харваас Оросуудыг үздэггүй хүмүүжлээр өссөн. Зэрлэг Гитлерийн хүмүүуилтэй эвгүй хүүхэн.

17  |  4
Мөнхбат(202.126.88.107) 2023 оны 04 сарын 07

Хориотой л бол хориотой.

9  |  0
shal hudalaa buraad (139.5.216.222) 2023 оны 04 сарын 07

odoo shal hudalaa yriad bna. terenii barildah odoo ongorson doo..

4  |  0
Доной(192.82.81.236) 2023 оны 04 сарын 07

Чамд бүх боломж байгаа.Ганцхан чи шүү

0  |  9
Top