Дөрөвдүгээр сарын БАРИЛДААНЫ ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

Дөрөвдүгээр сард "Монгол бөхийн өргөө"-нд болох барилдааны хуваарийг танилцуулъя. 
 

  • Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,
     
  • Дөрөвдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,
     
  • Дөрөвдүгээр сарын 15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • Дөрөвдүгээр сарын 30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.


Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top