Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бах Лозанна хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ тун хатуухан болзол, нөхцөл тавьсны нэг нь “ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй” байлаа.
Ингэхэд Бах яаж тамирчдыг хүчний байгууллагад алба хаадаг, цэргийн албан хаагч мөн эсэхийг шалгах юм бол? Хамаагүй бүгдийг нь хасвал хүний эрх зөрчсөн хэрэг болно.
Тэгвэл Томас Бах саяхан энэ талаар тайлбар хийлээ.
Тэрээр “Маш хэцүү асуудал. Бид цэргийн болон спортын шинжээчидтэй хамтран ажиллаж байна. ОХУ Бүх нийтээр цэргийн алба хаах хуультай орон. Хуулиа дагаад цэрэгт алба хаасан, хааж байгаа тамирчдыг өөрийн хүслээр армид орсон тамирчдаас ялгаж, салгах хэрэгтэй. Энэ хамгийн чухал зүйл. ОУОХ-ноос спорт холбоодод хандан, мэргэжлийн шинжээч урьж, тамирчин тус бүр дээр сайтар судалж байж, тэмцээн уралдаанд оруулах эсэхээ шийдэх чиглэл өгсөн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Спортын холбоодод беен зардал чирэгдэл болж хэн нэг оросыг тэгж нарийн судлаж байх сонирхол байх юм уу, шууд хасч орхивол хамаагуй амар ш дээ
За даа бараг л тагнуул хийж байгаа юм шиг юм болох нь дээ, олигтой юм болохгүй ээ