Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 2-нд Миэ мужийн Исэжингү сүмд ёкозүнагийн дохёнд гарах ёслол үйлдлээ.
Сүүлийн дөрвөн тэмцээнд зодоглоогүй аварга сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрүнофүжи “Нэг жил гэмтлийн улмаас хүссэн хэмжээндээ барилдаж чадсангүй. Хаврын тойргийн барилдаанд оролцож, дараагийн башёд бэлтгэнэ. Хэдий зодоглоогүй ч Хаврын тэмцээний үеэр бэлтгэл хийсээр байсан. Ер нь бол гайгүй болсон. Гайгүй биш бол тойргийн барилдаанд гарахгүй байлаа. Зуны тэмцээнд барилдах зорилготой. Хичээн зүтгэх болохоор намайг хүлээж байгаарай. Элдэв эргэлзэх зүйл байсан бол барилдана гэж зарлахгүй байсан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
тэнэг новш