Англи дасгалжуулагч Грэм Поттерийн Челси дэх үлгэр ийнхүү дууслаа. Амжилтгүй байгаа түүнийг яагаад халахгүй байгаа юм бол гэсэн фэнүүдийн асуултад багийн эзэд итгэж байгаа болохоор, цаг хэрэгтэй гэж хариулж байсан ч өчигдөр тэсвэр нь тасарчээ. Грэм Поттерийн Челси дэх үе спорт амжилтаар биш онигоо, хошин яриагаар дурсагдах болно.
Грэм Поттер ба Лондоны Челси
Үлгэр эхэллээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн бизнес эрхлэгч Тодд Боули залуу мэргэжилтэн Грэм Поттерийг Чесли-д авахаар Брайтонд иржээ.
Ажлын санал Поттерийг гайхуулсан ч тэр шууд зөвшөөрсөн.
Ачаа бараагаа гялс баглаад Лондон орох галт тэргэнд суув.
Брайтонд Поттерийн ачаар гялалзсан Марк Кукурелья хамгийн их баярлаж байв.
Гэхдээ муу ёрын зүйл бас тохиолдсон. Челсигийн офист Поттертой тааралдсан ядарсан царайтай нэгэн герман түүнд эрүүл мэндээ бодоорой гэж “зөвлөсөн” нь Томас Тухель байжээ.
Хэчнээн муу ёр зөгнөсөн ч Поттер шинэ багт гараагаа маш сайхан эхлүүлсэн. 9 тоглолт, нэг ч ялагдалгүй, 6 ялалттай.
"Челси"-гийн хөгжөөн дэмжигчид тун баяртай байв.
Тодд Боули ч гэсэн Стэмофрд Бриж цэнгэлдэхдээ баярлаж суулаа.
Хаалганд гэнэт Кепа Аррисабалага буцан ирэв.
Брайтонтой хийсэн тоглолтын дараа бүх зүйл нуран унасан. Поттер төрөлх багтайгаа тоглоод 1:4 бут ниргүүлэв.
Ингээд "Челси" чичирч эхэлсэн юм.
Поттер, "Челси" багтайгаа хамт Лигийн Цомоос мултарсан. Тэднийг Пепээр удирдуулсан Манчестер Сити мулталсан юм.
ДАШТ эхлэхийн өмнө тэд гурав дараалан ялагдаад байлаа.
"Челси"-гийн фэнүүд Грэмийг сайхан хүлээн авахаа больж эхэлжээ.
Boxing Day-д Борнмутыг ялсан ч Челси 17 тойргийн дараа 24-хөн оноотой. Өнгөрсөн жилийн мөн үеэс 13 оноо дутуу.
Гайхамшиг авчрах Шинэ жил боллоо. Асуудлаа шийдэх үе ирлээ.
Тодд Боули дасгалжуулагчдаа 300 сая фунт гарган өглөө. Поттерийн нүд их мөнгө хараад бүлтийжээ.
70+30 саяар Шахтер багаас Михаил Мудрикийг авлаа. Арсеналаас өрссөн гэж байгаа.
Бенфикад 120 сая төлж байж, ДАШТ-ий баатар Энцо Фернандесийг эгнээндээ нэгтгэв.
Гоол их оруулахын тулд Жоау Феликсийг 11 саяар зээлж авлаа.
Гэвч энэ олон шинэ одуудаа яаж ашиглахаа Поттер огт мэдэхгүй байсан нь илэрлээ.
Багийн дотоод уур амьсгал муудаж, нэг жигүүрт тоглодог Кукурелья, Мудрик хоёр муудалцана.
Хоёрдугаар сард тэд ганцхан гоол оруулсан. Өрсөлдөгч байхгүй тул тэр гоол шууд Челсигийн Сарын шилдэг гоолоор шалгарсан.
Поттер түүнд их дарамт ирж байна, гэр бүлд минь заналхийллээ гэж гомдол гаргасан.
Тэд Аваргуудын лигт Дортмундын Борусситай таарсан. Боруссиг ялна гэж шинжээчид үзэж байв.
Харин "Челси" ялж чадсан.
Гэвч Премьер лигт байдал хэцүү. Ялалт, ялагдал ээлжлэн, Поттер юу хийхээ ч мэдэхгүй болсон мэт.
Өндөр үнээр ирсэн шинэ тоглогчид сэлгээнд сууна.
Астон Виллад ялагдсаны дараа Тодд Боулигийн тэвчээр дуусаж, Поттероос саллаа. Ийнхүү амар сайхан жаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )