Энэ зун зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 2-нд Польшийн Краков хотноо III Европын наадам болно. Энэ жилийн Европын наадам бөхийн төрөлгүй явагдах юм.
Европын олимпын хороо (EOC) наадмынхаа бөхийн тэмцээний нэр хүндийг өсгөхийн тулд энэ жил давхардуулж Европын АШТ зохион байгуулахгүй байх, эсвэл Европын наадмаас олимпын эрх олгох шаардлага тавьсан. Гэвч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох тогтсон системээ өөрчлөхгүй, тивийн аваргын тэмцээнээ ч цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр тивийн шилдэг бөхчүүд ирэхгүй нь гээд Европын олимпын хороо бөхийн тэмцээнийг бүр хийхээ больжээ. Ингээд энэ жилийн Европын наадам бөхийн төрөлгүй явагдах боллоо.
Хоёр тал хэн хэндээ бууж өгөхийг хүссэнгүй. Хэн нь илүү хохирсныг үзэгчид шийдэх биз ээ.
III Европын наадмын хөтөлбөрт жүдо, бокс, таэквондо, каратэ, кикбоксинг, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, орчин үеийн 5 төрөлт, байт харваа, буудлага, бадминтон, 3x3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний хөлбөмбөг, дугуй, ширээний теннис, завь, триатлон, хаданд авиралт, брейк-данс, падел, текбол багтжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Угаасаа чөлөөт бөх удахгүй олимпын төрлөөс ч хасагдана, европын олимпын хороо зөв жишиг тогтоолоо
хэн нь ч биш тамирчид л хохирно