Садулаев: Зургаан хонь төхөөрөөд ч эдгээгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев өнгөрсөн Токиогийн олимпын наадамд оролцож чадахгүй байж магадгүй байжээ. “Орос танк” саяхан Никита Нагорныйд өгсөн ярилцлагадаа урьд өмнө хэний ч сонсож байгаагүй түүх ярьсан байна.

Абдулрашид Садулаев “Токиогийн олимп эхлэхэд зургаан сар үлдээд байхад би цугларалт дээр өвдгөө гэмтээсэн юм. Хөлөө нугалж ч чадахгүй. Хурдан эдгээх гээд бараг бүх аргыг хэрэглэсэн дээ. Соронз тавилаа, тог цохиуллаа, болдоггүй. Өвдөг л эдгэж байвал боллоо гээд хүмүүсийн хэлсэн, зөвлөсөн бүгдийг нь туршсан, бүтсэнгүй. Нэг өдөр ардын эмнэлгийн эмч гэх үү, бариач юм уу нэг хүн хүрч ирээд “Чамайг би л эдгээж чадна” гэдэг юм байна. Дөнгөж гаргасан хонины нойтон махыг өвдгөө тойруулаад тавьж, боогоод нэг хонуул гэлээ. Арав хоногийн дараа зүв зүгээр болох гэнэ. Ингээд л өдөрт нэг хонь төхөөрөөд эмчилгээндээ орлоо. Зургаа дахь хоногт нь өвдөг тэр чигээрээ өвдөж, хавдаад юун эдгэрэхтэй манатай болсон. Олимпод орж чадахгүй болох шахсан. Зургаан хонь гаргасны дараа түүний эмчилгээний арга надад зохихгүй гэдгийг ойлгосон. Би өөрөө бага багаар өвдөгнийхөө өвчнийг арилгаж, оролдсоор хөл дээрээ боссон. Токиод би өрөөсөн хөлтэй барилдсан гэж хэлж болно. Өвчтэй хөлдөө хүн хүргэхгүйгээр өрж, барилдаж байлаа” гэж хуучилжээ.
 


Токиод Садулаев дөрөв барилдахдаа гуравхан оноо л алдсан. Гол өрсөлдөгч Кайл Снайдерыг ялж, түрүүлсэн билээ. “Орос танк” 2022 оны наймдугаар сараас эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд барилдахдаа хоёр удаа л ялагдсан. Нийт ялалтынх нь тоо одоогийн байдлаар 144 болоод байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ (103.57.94.221) 2023 оны 04 сарын 05

Мундаг

0  |  0
Бадарч тахар(103.57.93.50) 2023 оны 04 сарын 05

Цаадуул нь хүн биш сүгнүүд байж !

0  |  0
Zochin(202.126.89.133) 2023 оны 04 сарын 10

МАХ ТАВЬСАН ХҮН МОНГОЛ ХҮН БАЙХ

3  |  3
Садулаев(103.229.122.91) 2023 оны 04 сарын 04

Агуу бөх. Төрмөл амьтан даа базар дарь гэж

1  |  0
Зочин(103.229.121.213) 2023 оны 04 сарын 05

Онгирох алдар амжилт нь байгаа юм чинь ийм зэргийн аархал байлгүй яахав!

2  |  0
Зочин(66.181.166.196) 2023 оны 04 сарын 05

Өөрийгөө дөвийлгөх гэсэн л арга юм биш үү, нэг хөлтэй барилдасан ч түрүүлсэн л гэнэ, цаадуул нь яачихсан амьтад байсан юм бэ, энэ нөхөр ч ямар онгироо юм бэ

3  |  1
Top