Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны тэргүүн Томас Бах ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ тусгай болзол, нөхцөлийг хангасан тамирчдыг л тэмцээнд оруулах юм.
Энэхүү болзлын нэг нь “ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй” байгаа. ОХУ-ын 2020 оны олимпын шигшээ багийн тамирчдын 30 хувь нь армийн ЦСКА багийн гишүүд байлаа. Тэд оросуудын авсан олимпын 71 медалийн 45-ыг нь авсан билээ.
Тэдний нэг нь бага дэслэгч Абдулрашид Садулаев байв. Садулаев Росгвардийн албан хаагч.
Зарим хэвлэлд Токио олимпод түрүүлээд дэслэгч цолоор шагнуулсан гэж бичжээ. Одоо ОХУ-ын Зэвсэгт хүчний Үндэсний Гвардийн Хойд Кавказын тойргийн спортын зааварлагчаар ажилладаг.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ОУОХ-ны шийдвэрийн талаар “Хүчний байгууллагын нэр дээр барилддаг олон бөх манайд бий. Тэднийг бүгдийг нь хасах уу, эсвэл офицер цолтой нь тэмцээнд оролцохгүй юм уу гэдгийг ДБНХ-ноос тодруулна” гэж мэдэгдсэн. Оросын биатлоны холбоо тамирчдаа олимпод оролцуулахын тулд арми, цэргийн албанд байгаа биатлончдоо цэргээс шууд халагдахыг зөвшөөрсөн байгаа.
Харин холимог тулааны АМС Fight Nights холбооны тэргүүн Камил Гажиев олимпын хошой аварга Абдулрашид Садулаев ямар нөхцөлд Парисын олимпод оролцож болох талаар ийнхүү ярьжээ.
Камил “ОУОХ-ноос Динамо, ЦСКА багийн тамирчдыг олимпод оролцуулахгүй гэж мэдэгдлээ. Маш хатуу нөхцөл. Хэрэв туг далбаагүй, сүлд дуулалгүй оролцож болно гэсэн бол би бүгдийг нь олимпод ор гэж л хэлнэ. Харин энэ шинэ нөхцөлөөр бол тамирчид маш олон зүйлээсээ татгалзах болох нь. Манай тамирчид хэзээ ч ийм нөхцөлөөр олимпод оролцохыг хүсэхгүй. Жишээ нь, Садулаев олимпод оролцоод түрүүлвэл, олимпын гурван удаагийн аварга болж, агуу бөхчүүдтэй зэрэгцэнэ. Хэрэв Садулаевт хүн чанар, эр хүн гэдэг зарчмаа зөрчихгүйгээр олимпод оролцох боломж гарвал би түүнийг олимпод орохыг дэмжинэ. Харин эх орноосоо урваад олимпод оролц гэх юм бол Садулаев хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэр бол жинхэнэ эр хүн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 12 )
Өвөг дээдсийг нь хядаж нутгийг нь эзлэсэн улсын залгамжлагчийг эх орон гэж үзээд хэзээч урвахгүй гэж байгаа бол бидэнд шиг тархиа сайтар угаалгаж.
Юун оролцуулах. Харин ч дэлхийн спортоос шахаж гаргах хэрэгтэй.
хужаа нараа олон юм хуцалдахаа болинуу та нар энэ бөхчүүд шиг байж чадахуу барилдана, эх орноо дайны хөлөөс аврахын тулд тэмцэнэ УКРАЙНдаа очорд Эбигийн араас очоод армиа үүсгээд Оросын өөдөөс босоод тэмцээч утасны араас юу ч хуцаж болно эхлээд наад НАТО,УКРАЙН 2ыгоо судлаад үз монголчууд ОРОС улстай мөнхийн хөрш хятадтай бол дайтана шүү бидний цусанд байдаг зүйл тиймээс эрлийз хурлийзууд хуцалдахаа боль нуу
Доор бичсэн салтаагаа маажсан, ажил байхгүй, гуйлгачингууд нээх том бүлтрэх юм.Өөрсдийгөө тэжээж чадахгүй байж Эх орон, спортдоо элэгтэй ард түмнийг доромжлоод хэрэггүй.
Эд нарыг оролцуулж яадгийн?! Толгойд нь түрэмгийлэлээ зөвтгөөд путлерээ хараагаад явж бдаг л гэсэн!
Энэ Лалын шашинтануудад эх орон гэж байгаад яах юм бэ
Оросын бага ястнууд гэж худлаа хоосон попууд, ялангуяа энэ кавказынхан, орос зад үсрээд ирэхийн цагт бүгд оросуудаа үзэн ядна даа, өчнөөн жил дарлуулсан энэ тэр гээд л явж өгөх биз
Энэ кавказынханд тусгаар тогтнох эр зориг бий юу
Фашист украин сөнөж байна. Атийсан ногоон утсан хүүхэлдэй удахгүй чад
Оросын тамирчид зэвсэг барин алуурчин төрхөндөө орж, Украйны нялх хүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настан хэн бүгдийг буудан алж яргалал үйлдэж байгаа нь маргашгүй үнэн. Ийм алуурчдыг дэлхийн ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцуулахгүй байлгах ёстой. Алуурчид сөнөтүгэй. Оросын фашист ярагчид газрын хөрснөөс арчигдах болтугай.
Уулынхан гэж монгол угсаатныг нулимж дорд үзэж байдаг хагас иргэншсэн хүн сүрэг. Тэдэнд үндэстний гэх тод identity улам бүдгэрж бгаа.
Эх орон нь төрөлх кавказ нь юм уу, хүчинд автан нэгдсэн ОХУ юм уу.