Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Азийн АШТ-д оролцох бөхчүүдийн нэрсийг зарлахад эрэгтэй 125 кг-ын жинд Ираны Амир Заре байгаагүй. Манай М.Лхагвагэрэлийн гол өрсөлдөгчдийн нэг, Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Заре Азийн аваргын өмнөх цугларалт дээр зодоон хийсэн хэргээр шигшээ багаас хасагдсан талаар Ираны хэвлэл мэдээлж эхэллээ.
Шигшээ багийнхан бэлтгэл дээр сагсан бөмбөг тоглож байх үеэр багийн хоёр лидер болох хүнд жингийн Амир Заре, 92 кг-ын жингийн дэлхийн хошой аварга Камран Гасемпур хоёр муудалцаж зодолдсон байна. Зодоон гарсан гол буруутан нь амир байсан бөгөөд түүнийг цугларалтаас хөөсөн байна. Шигшээ багаас хасах хүртэл арга хэмжээ авах гэж байсан ч Амир Заре буруугаа хүлээж, Гасемпураас уучлалт гуйсан тул шигшээ багт эргүүлэн авсан гэнэ. Гэхдээ Азийн АШТ-д 125 кг-д Амирреза Масуми Валади Иранаас барилдах юм.
Сэтгэгдэл ( 7 )
Хаха, сүртэй ш дээ, чөлөөт мэтийн улны спортод хичнээн сайн байгаад ч уландаа л байна ш дээ
Манай хүнд жингийн бахархал шүү! Лхагвагэрэл бол...
Монголд хүнд жинд Лхагвагэрэл шиг залуу гарч ирсэнд харин ч баярлах ёстой. Ялангуяа чөлөөтөд.
эргүү малаа муу байталаа дэлхийн аваргаас медаль авах уу тархины тураал яс махны тураалаа
Лхагвагэрэл бид 2-ын том бех ч дээ мэдэхгуй, ер нь том спортод л том тамирчин байна биз дээ, ямар ч бех хичнээн том байгаад жинхэнэ том спортын томчуудын дэргэд чурдана ш дээ
Юу ч мэдэхгүйгээ бүү гайхуул.ДАШТ - ий мөнгө, хүрэл мелальт, Олимпийн 5 - р байрын шагналт том бөх шүү
Тэр манай Лхагвагэрэл гээд байгаа нь тйим мундаг гар юм уу, гол өрсөлдөгч энэ тэр болчихсон явах чинь