Шавкат Рахмонов, Хамзат Чимаев хоёрын чоно тойрсон хэрүүл

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

UFC холбооны Казахстаны тулаанч Шавкат Рахмонов нийт 17 тулалдахдаа бүгдэд нь цэвэр ялсан. Үүнээс есийг нь боох, өчих мэхээр, наймыг нь хүнд цохилтоор байгуулсан Казахстаны хамгийн шилдэг тулаанч билээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Жефф Нилийг цэвэр ялж, аваргын бүсийн төлөө тулалдах болсон түүнийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хүлээн авч уулзсан. Мөн Казахстаны аймаг бүр урьж, бэлэг гардуулж, энэ цагийн Баатар болоод байгаа юм. Атырауд нутгийн иргэд түүнд чонын чихмэлтэй сандал бэлэглэсэн нь UFC холбоонд шинэ дуулиант маргаан гарах үндэс болжээ.

 

 

Шавкат Рахмонов инстаграмдаа сандал дээр сууж байгаа зургаа оруулж, “Зарим нь өөрийгөө чоно гэж нэрлэх юм. Харин чоно миний дор байна” гэж бичсэн. Чоно гэж тэр Шведийн чечень гаралтай тулаанч Хамзат Чимаевыг хэлсэн хэрэг байлаа. Хамзат Чимаев “Борз” хочтой. Борз гэдэг нь чечень хэлээр чоно гэсэн утгатай үг юм. Шавкат, Хамзат хоёр нэлээд эртнээс олон нийтийн сүлжээгээр нэг нэгнээ өдөөн хатгаж байгаа. Мэдээж холимог тулааны ертөнц Шавкатын зураг Чимаевыг заасан зүйл гэдгийг шууд ойлгосон.  Хамзат Чимаев ч дуугүй суусангүй, гурван цагийн дараа “Амьдралдаа чоно гэж нэрлэгдэх нь бүх амьдралдаа цөөвөр чоно шиг явснаас илүү нэр хүндтэй” гэж хариу барьсан байв. Тэгээд зогссонгүй инстаграмдаа олзоо барьж байгаа чонын бичлэг хийжээ.

 

 

Казах залуу ч тэр дор нь хариу бичлэг оруулсан. Гэхдээ шархадсан чоныг шидэж, хөнөөж байгаа маш зэрлэг бичлэг оруулаад удалгүй устгасан. Инстаграмаас шийтгүүлж, хоригт орох магадлалтай байсан тул устгасан байж болох юм. Мөн анхны зурган доорх “Зарим нь өөрийгөө чоно гэж нэрлэх юм. Харин чоно миний дор байна” гэсэн тайлбараа ч бас устгажээ. Магадгүй олон нийтийн сүлжээгээр хэрүүл хийх хүсэлгүй байсан биз.

 

 

UFC холбоо мэдээж хоёр тулаанчийн маргааныг анхааралтай ажиглаж байна. Ахиад бага зэрэг өдөөхөд Конор, Хабиб шиг супер тулаан гарна. Одоогийн байдлаар Хамзат хагас дунд жингийн чансааны гуравт, казах залуу зургаад бичигдэж байгаа. Сүүлийн үеийн мэдээгээр ирэх аравдугаар сард Абу-Дабид болох UFC 294 тэмцээнд Чимаев, Рахмоновын тулаан болох магадлал өндөр болжээ.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөлд хүмүүн(66.181.161.193) 2023 оны 04 сарын 07

Энэ тохиолдолд Казахаа дэмжинээ хөө

0  |  0
?(31.171.171.202) 2023 оны 04 сарын 08

Mongolchuudaa ta nart Chechenees Kazakh humuus oir, hetsuu tsagt tus bolj chadah humuus shuu. Yundaa ingej shaltgaangui ih Kazakh zaluug uzen yadaj baigaag oilgohod uhaan hurehgui baina. Hoorhii doo.

2  |  1
Энэ(66.181.184.240) 2023 оны 04 сарын 08

Энэ сонирхолтой тулаан болхонээ! 2 уулаа лалын шашинтай үндэстэнүүд болхоор тэврэлдээдл дуусах байх

2  |  0
Zochin(75.159.233.30) 2023 оны 04 сарын 07

Ene nuhriig zohitsuulchih mongol zaluu bgaa bolov u

1  |  2
Монгол(2.76.255.162) 2023 оны 04 сарын 08

Казах ялнааа

4  |  1
Монгол(2.76.255.162) 2023 оны 04 сарын 08

Казах ялнааа

5  |  1
Зочин(103.57.92.49) 2023 оны 04 сарын 06

Тэр чеченээ л доош нь хийнэ биз. Чоныг доош нь хийсэнээрээ өөрийнхөө ялагдалыг дуудлаа даа. Хасаг залуу.

5  |  1
Ккк(122.201.22.181) 2023 оны 04 сарын 06

Алалц гүйцээ

4  |  0
Зочин(66.181.160.25) 2023 оны 04 сарын 06

Юун казах ойрд юм бишүү

2  |  2
Харагчин(150.129.142.252) 2023 оны 04 сарын 07

ЭНЭ ГОЁ ТУЛААН БОЛОХ БАЙХ. ЧЕЧЕНЬ, ДАГЕСТАН, КАЗАКСТАНЧУУД ЯСНЫ ШӨРМӨСЛӨГ ТУЛААНЧИД ГЭЖ БОДДОГ.

6  |  0
Hehe(66.181.161.61) 2023 оны 04 сарын 07

Харваас Чингис хааны удмын Казак байна ялах байхаа

4  |  11
Зоч(192.82.78.104) 2023 оны 04 сарын 07

Байдаг л нэг ,тулааны өмнөх өдөөлт. Дэвжээн дээр харцгаая.Казак залуу дийлэх магадлал илүү

4  |  4
зочин (59.153.112.137) 2024 оны 12 сарын 14

Хасаг алан бомбоо бол Чингисийн удам биш хасаг хошного бол Чингисийн монголын боол байсан

10  |  8
Зочин(122.201.31.206) 2023 оны 04 сарын 05

Эргээд устгах юм бол яах ч гэж янз бурийн юм оруулдгийн, эхлээд хийчхээд араас нь боддог нехер байна ш дээ, кк

4  |  1
Putin XUILO(202.179.3.129) 2023 оны 04 сарын 07

XASAG zaluu YLNA batalgaatai xelchixii..Chingis xanii udam ymar baidagiig uzuuleed ogno ..\n

2  |  7
Зочин(66.181.161.30) 2023 оны 04 сарын 07

Чеченүүд илүү дайчин зоримог хүмүүс л дээ. Чечень чоныг хасаг ухна яаж бархавдээ асар их ялгаатай

7  |  10
зочин(66.181.166.196) 2023 оны 04 сарын 07

Ихэрхүү л казак юм даа, амьд хүн чонотой тулалдах нь үхсэн чонон дээр суухаас хэцүү л байх байх даа

4  |  6
зочин(202.21.104.98) 2023 оны 04 сарын 07

новш

3  |  4
Top