Чөлөөт бөх: ДБНХ орос бөхчүүдийг тэмцээнд орохыг зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, ОХУ, Беларусын бөхчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрлөө. Гэхдээ ОУОХ-ны тавьсан нөхцөл, болзлыг хангасан тамирчдыг л оролцуулах юм. ОУОХ-ноос “Украин дахь тусгай ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа тамирчид тэмцээнд оролцохгүй. Идэвхтэй дэмжсэн албаны хүмүүсийг тэмцээнд урихгүй”, “ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй” гэж тогтоосон.

ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас:

-Орос, Беларусь тамирчдын тэмцээнд оролцох нөхцлийг хөнгөвчлөхийг ОУОХ-ноос хүсэх.

-Ялангуяа цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг бөхчүүдийг тэмцээнд оруулахыг ОУОХ-ноос хүсэх

-Тамирчдыг хамгаалах аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах

-ОХУ, Беларусын өсвөрийн (U15, U17) тамирчдыг цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг эсэхийг шалгахгүй

- ОХУ, Беларусын өсвөрийн (U15, U17) тамирчдын тэмцээнд оролцох зөвшөөрлийг нэн даруй гаргах, тэдний аюулгүй байдлыг хангах гэсэн шийдвэр гаржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.109) 2023 оны 04 сарын 10

Анус европийн холбооны тамирчд бүгд гомо болохоор хүчний байгуулагдаа харяалагддагүй юм .

0  |  1
Зочин(192.82.87.76) 2023 оны 04 сарын 10

Тэгмээрсэн дээ .Спортыг улс төрийнхний барьдаг сүх болгомооргүй юм сан

0  |  1
Top