Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, ОХУ, Беларусын бөхчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрлөө. Гэхдээ ОУОХ-ны тавьсан нөхцөл, болзлыг хангасан тамирчдыг л оролцуулах юм. ОУОХ-ноос “Украин дахь тусгай ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа тамирчид тэмцээнд оролцохгүй. Идэвхтэй дэмжсэн албаны хүмүүсийг тэмцээнд урихгүй”, “ОХУ, Беларусын хүчний байгууллагатай гэрээтэй тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй” гэж тогтоосон.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили энэ талаар “Спорт Экспресс” сонинд ярилцлага өглөө.
Мамиашвили “15, 17 насны өсвөрийн тамирчид маргаашаас эхлэн ямар ч хязгаарлалтгүй UWW холбооны тэмцээнд оролцож болно. Бусад насныханд хэрхэн тэмцээнд оролцох талаар хэлэлцэж байна. ДБНХ-нд тусгай комисс байгуулагдана. Бид ОУОХ-ны нэг ч хориг, хязгаарлалт нь хүнийг ажил төрөл, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан байж болохгүй гэж үзэж байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )