Чөлөөт бөх: Энэ жил "Дэлхийн цом"-ын тэмцээн болохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Өчигдөр (2023.04.04) болсон Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцлээ.

ОХУ, Беларусын бөхчүүдийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Мөн Дэлхийн Цомын тэмцээнийг энэ жил зохион байгуулахгүй болжээ.

Учир нь Дэлхийн Цомын тэмцээнийг энэ жил зохион байгуулах орон олдоогүй. Дэлхийн шилдэг зургаан баг өрсөлддөг тус тэмцээнд оросууд шилдэг бүрэлдэхүүнтэй оролцож чадах эсэх нь эргэлзээтэй. Жинхэнэ шилдгүүдийн өрсөлдөөн явагдахгүй тул тэмцээнийг эх орондоо авах сонирхол байхгүй болжээ. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлөөс Дэлхийн Цомын тэмцээний талаар хоёр жилийн дараа хэлэлцэх шийдвэр гаргав.  

2023 оны Дэлхийн Цомын тэмцээнийг АНУ-ын Коралвилл хүлээн авах ёстой байсан ч татгалзсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочтн(64.119.27.12) 2023 оны 04 сарын 10

Аль хэдий олимпийн төрлөөс хамрагдсан шүү энэ спортоор хичээллүүлж хүүхдүүдийг бэртээхээ больж үз бас бокс, хүндийн өргөлт хасагдсанд шүү олимпийн төрлөөс

0  |  2
Зочин(192.82.68.247) 2023 оны 04 сарын 10

Оросгуйдээ ч биш, угаасаа бех гээч юм орчин уеийн шаардлагад нийцэхээ болиод хаягдаж байгаа л хэрэг ш дээ, эрс шинэчлэл хэрэгтэй болжээ

1  |  0
Top