Парис 2024: Монгол - Сингапур 2:2

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна.

Манай шигшээ баг D хэсэгт Таиланд, Сингапур багуудтай учраа таарсан.
 


Хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ баг Сингапуртай 2:2 тэнцэж, эхний оноогоо авлаа.
 

Тайланд улсын Чонбури цэнгэлдэхэд болсон тус тоглолтын хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж, манай шигшээ баг тэргүүлж эхлэв. Сингапурын шигшээ багаас 42 дахь минутад Danielle Tan Liern гоол оруулж тэнцүүлснээр эхний үе 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв.
 


Тоглолтын хоёрдугаар үе эхлээд манай шигшээ баг С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж, анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүлэв.

Сингапур улсын шигшээ багийн Nur Izzatai Rosni 79 дэх минутад гоол оруулж, 2-1 харьцаатай Сингапурын шигшээ баг тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагийн 90+5' Н.Намуунаа гоол оруулснаар тэнцлээ.
 


Хоёр гоол оруулсан Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн довтлогч Н.Намуунаа
 


Монголын эмэгтэй шигшээ баг Олимпын эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, хоёуланд нь оноо авсан амжилттай.

Дараагийн тоглолт нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top